УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэрдэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа.
Чуулганы танхимд 30 гаруй гишүүн сууж, хуралдаанд оролцож буй юм. Санал хураалт явуулах болоход УИХ-ын дарга гишүүдийг танхимдаа орж, саналаа өгөхийг анхааруулаад “УИХ-ын 16 гишүүн өвчтэй байгаа. Сүүлийн үед Төрийн ордонд цар тахлын тархалт өндөр байна” гэж хэлэв.
Д.Жавзандорж, Н.Онон нарыгМонголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.