Их Британийн хамгийн том эрчим хүчний компаниудын нэг саяхан хэрэглэгчдэдээ зардал багатайгаар гэртээ хэрхэн дулаан суух тухай зөвлөмж гаргасан байна.
Энэ өвөл Европ даяар байгалийн хийн хомстлыг дагаад эрчим хүчний зардал ихээр өссөн тул ийм зөвлөмж гаргажээ.Ovo Group-ийн харьяа SSE Energy Services компаниас гаргасан 10 зүйлтэй зөвлөмжид дулаацахын тулд ноосон цамц өмсөх, гэрээ цэвэрлэх зэрэг биеийн хүчний ажил хийх, хүүхдүүдтэйгээ цагираг эргүүлж тоглох, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх, тэжээвэр амьтныг биедээ нааж тэврэх, ашиглалт багатай өрөөнийхөө хаалгыг хаах зэрэг сонирхолтой санаанууд тусгасан байв.Гэвч уг зөвлөмж нь Их Британийн иргэд болон улс төрчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарчээ.
Тухайлбал парламентын нийтийн танхимын гишүүн, Лэйбор намын улс төрч Даррен Жонс дээрх зөвлөмжийг “доромжлол” гэж нэрлээд “Халаалтынхаа зардлыг дийлэхгүй байгаа бол ноосон цамц өмс, зутан шөл ид гэж зөвлөдөг сурталчилгааны төлөвлөгөөг хэн баталдаг юм бол?” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Удалгүй Ovo Group компани олон нийтээс уучлал гуйжээ. “Энэ жил манай олон хэрэглэгчдийн хувьд ямар хүнд байгааг бид ойлгож байна. Эрчим хүчний хямралыг давах сайн шийдлүүдийг олохын төлөө ажиллах явцдаа бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хийсэн зүйлээсээ ичиж, чин сэтгэлийн уучлал гуйж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: Associated Press