Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нас барсан, харин Кремль олон нийтээс мэдээллийг нуун, түүнтэй адил хүнээр Путинийг орлуулж байж болзошгүй гэнэ. Энэ талаар МИ6 тагнуулын байгууллагаас авсан эх сурвалжтайгаар Британийн Daily Star сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Кремлийн өндөр албан тушаалтнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үхлийг хэдэн сараар нууж, түүнтэй ижил хүнийг оронд нь тоглуулна, Владимир Путиний үхлийн талаар мэдээлэх нь улс дотор эргэлт гарахад нөлөөлж, Оросын цэргүүд Украин дахь дайнаа үргэлжлүүлэх хүсэлгүй болж мэднэ хэмээн тагнуулчид өгүүлсэн байна.
“Тэр хэдийнэ нас барсан байх магадлалтай. Үүнийг яв цав мэдэх аргагүй. Өмнө нь бие нь муудахад Путин өөртэйгээ ижил хүмүүсийг ашиглаж байсан, тиймээс Кремль одоо ч ийм арга ашигласан байж болзошгүй. Түүний үхлийг зарлангуут Кремльд эргэлт гарч, Оросын генералууд Украинаас цэргээ гаргаж болзошгүй гэж Путинд үнэнч хүмүүс айж байгаа” хэмээн Британийн тагнуулчид өгүүлсэн байна.
Энд дуулгахад, Путинийг хорт хавдартай, хэдхэн жилийн нас үлдсэн гэх мэдээлэл сүүлийн үед ихээр тархах болсон. Сүүлийн үед Путиний толгой хүчтэй өвдөж, гар нь чичрэх болсон, хараа нь муудсан тул олны өмнө гарч үг хэлэх үед нь томоор бичсэн текст өгдөг болсон гэж The Mirror Оросоос авсан эх сурвалжтайгаар мэдээлж байв. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров эдгээр мэдээллийг няцаажээ.