Москвад суугаа Японы Элчин сайд Тоехиша Козүки ОХУ-аас гаргасан найман япон дипломатчийн тоонд ороогүй гэдгийг Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгджээ.
ОХУ харилцан үйлчлэх зарчмыг баримтлан Японы найман дипломатчийг тавдугаар сарын 10-ны өдөр гэхэд Оросоос явсан байхыг шаардсан билээ.
Японы тал дөрөвдүгээр сарын 12-нд Оросын 398 иргэн, 28 байгууллагад хориг арга хэмжээ авч, тавдугаар сарын 12-ноос Сбербанк болон Альфа-банкны хөрөнгийг битүүмжлэхээр болсон юм.
Оросын Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Япон улс ОХУ-ын хувьд найрсаг бус улс болсон байна” гэж мэдэгдсэн билээ.