Хятадад гуравдугаар сард коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, улмаар эрх баригчид халдвар бүртгэгдсэн томоохон хотуудад хэсэгчлэн хорио тогтоож эхэлсэн бол Шанхай хотыг бүрэн хөл хорионд оруулж байлаа. Улмаар энэ хотод нэн шаардлагатай ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас бусад газрууд түр хаагдсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногоос Шанхай хотод хөл хориог сулруулснаар байгууллагуудын 70 хувь нь үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Синхуа агентлагийн мэдээлснээр, хөл хорио сулруулсан долоо хоногийн хугацаанд Шанхай хотын томоохон 460 компани үйл ажиллагаагаа сэргээжээ. Эдгээр компаниудын ажилтнууд цахим үнэмлэх авах бөгөөд ийм үнэмлэхтэй болсноор гэр, ажлын хооронд чөлөөтэй зорчих боломжтой гэнэ.
Энд дуулгахад, Хятадын томоохон хот болох Шанхайд хөл хорио тогтоосноор гуравдугаар сард үйлдвэрлэлийн нийт хэмжээ гуравдугаар сард эрс унаж, жилийн дүнгээр 7,5 хувиар буурчээ. Шанхайн хөл хорио Хятадын ДНБ буурахад ч ихээхэн нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм.