Элэгний B вирусын халдвараас сэргийлэх бүрэн боломжтой
Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр долоо хоногтоо 300 хүн вакцин хийлгэж байсан бол 1,800 болж даруй зургаа дахин нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Есөн дүүргийн дархлаажуулалтын цэгт:
- Баянзүрх дүүрэг: 10-р төв,
- Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
- Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
- Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.
Вакциныг 3 тун хийлгэх бөгөөд 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй.
2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.