Та нар яг ямар ноцтой шалтгааны улмаас энэ эмэгтэйг үзэн ядаж, доромжлоод байгаа юм бэ? Үзэн ядах тодорхой шалтгаан??? Энэ хүн бол зүгээр л, боловсрол тийм ч өндөр бус, нийгмийн талаар мэдлэг тааруу зөвхөн өөрийн амжиргааны төлөө онлайн бизнес эрхэлдэг хүн байх шиг. Мөн Ганцэцэг гэх энэ эмэгтэй урт хугацаанд наймаа арилжаа хийж явсанаас боловсрол хөөгөөгүй бололтой.
Гэвч өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж, зорьсондоо ч хүрч, хүүхдээ ч маш сайхан өсгөж амьдралд хүргэсэн байх юм. Энэ бол иргэн хүн, нийгэмдээ хүлээсэн үүргээ маш сайн биелүүлсэн гэсэн үг биш үү??
Түүний гол дутагдал бол:
Зөвхөн бараа материал, хувцас эдлэл сурталчилж арилжааны бизнес хийх авъяастай л болохоос, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар л муутай нэгэн санагдлаа . Мөн тэрбээр улс төр, нийгэм гэх мэт бусад салбарын талаар мэдлэг мэдээлэл тааруу, сонирхдоггүй, сонирхох зав ч үгүй зөвхөн арилжаагаа хийж яваа нэгэн бололтой.
Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхдээ гол төлөв үгийн сонголт дээр алдаж, түүндээ ороогдсон ч, огтхон ч бухимдахгүй инээмсэглэн суугаа нь түүнийг уужим сэтгэлтэйг илэрхийлж байгаа биш үү!!!
Энэ эмэгтэй зүгээр л ярианы баялаггүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, жаахан хатуу хэлбэл боловсрол нимгэн, гэхдээ өөдрөг нэгэн гэдэг нь илт.
Харин тэрбээр өөрийнхөө 16 жилийн уйгагүй зүтгэлээр өнөөдөр тохилог үнэтэй байр, сайн автомашин, өөрийн эргэлтийн хөрөнгөтэй болоод зогсохгүй, хүүгээ 19-хэн насанд нь орон байраар хангаж, амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгч, бие даалгаж чадсан байна шүү!!!
Энэ бүхнийг бий болгоход хичнээн их хөдөлмөр зүтгэл, уналт босолт тохиосон нь ойлгомжтой. Хэдийгээр буруу зөрүү ярьж, олны доог то.хуу болж байгаа ч, хар.аал хэлж, бусдыг огт дор.омж.лохгүй юм. Энэ бол боловсролтой, уран цэцэн этгээдүүдээс мянган хувь илүү гэсэн үг. Тэрбээр луй.вар за.лил.ан хийгээгүй, х.ул.гай дээ.рэм хийгээгүй, зөвхөн өөрийн чадварыг ашиглаж бараа сурталчилж, олныг татах зорилгоор жижиг маркетинг хийсэнээс өөр ямар х.о.р ур.шиг тар.ьчих.сан юм??
Улсын төсвөөс идчихсэн үү?
Авилгал өгчихсөн үү? Авчихсан уу?
Хэн нэгнийг гэмтээсэн үү?
Чухам хэнд ямар гэм хийв??
Үзэн ядаад байгаа хүмүүсийн ихэнхи нь эмэгтэйчүүд өөрсдөө байх юм …
Яагаад??? Нэг ч гэсэн эмэгтэй амьдарлаа сайхан аваад явж байгаа нь сайн зүйл биш үү?? Эмэгтэйчүүд бие биенээ яагаад дэмждэггүй юм бэ? Дэмжихээ байг гэхэд дор.омж.лохгүй байж болохгүй юу?? До.ром.ж.лоод байгаа хүмүүс өөрсдөө яг түүнтэй адил замаар яваад, амьдарлаа босгочихоод шүүмжлээд байна уу?
Миний хувьд түүнийг эхлээд анзаараагүй, гэхдээ ярилцлагыг нь сая үзээд шууд ойлгосон.
Юм тодорхой байдаг юм.
Зүгээр нэг м.аяг.ласан х.үү.хэн м.э.т ха.раг.даж байг.аа ч, амь.дар.лын уха.анаар мун.даг байна.!!
Боловсрол, хэлний мэд.лэг таа.р.уу байж болох ч, хүүгээ зөв сайхан хүмүү.жүү.лээд, нэг шинэ өрх айл бий болгож….
За ийм л байна.
Бид цөөхөн Монголчууд. Гэтэл охид бүсгүйчүүд бие би.енээ дор.омж.лоод, үзэн ядаад байх нь үнэхээр ха.рам.салтай сана.гд.лаа. Ер нь хэн ч бай, БУСДАД (олон тоон дээр) ноц.той хо.р хох.ирол уч.руу.лаагүй нөхцөлд, бусдыг до.ром.жлох, гут.аах нь эм.гэнэл шүү. Энэ эмэгтэйд олон дутагдал байж болох ч, маш олон хүмүүсээс илүү амьдралаа бат аваад явчих чадвар байна. Заззсс тэгээд сайн явсан ч муулна, муу явсан ч муулдаг гэж л үнэн юм даа.
Надтай заавал санаа нийлэх албагүй. Хэрүүл хийхгүй. Надыг анфрэйнд хийж болно.