АНУ-ын жүжигчин Жон Траволта Боинг компанийн хэд хэдэн онгоцны загварыг жолоодох эрхтэй. Тодруулбал, тэрбээр Боинг 747, 707 нисэх онгоцуудыг жолоодох албан ёсны эрхтэй бол сүүлд 737 загварыг жолоодон нисгэх эрхийн батламжаа авчээ.
Өдгөө 68 настай Жон Траволта энэ талаар инстаграмдаа, “Миний нисэхийн туршлагад маш бахархалт мөч. Би 747, 707 загваруудыг жолоодох эрхтэй. Дөнгөж сая 737 -гийн батламжаа авлаа. Энэ мөчийг та бүхэнтэй хуваалцаж байна” гэж жиргэжээ.
Траволта 15 настайдаа анх нсиэх онгоц жолоодож сурсан ба 1978 онд нисгэгчийн анхны батламжаа авчээ. Тэрбээр нийт долоон онгоцыг жолоодох эрхтэй аж.
Траволта нисэхийн салбарт маш их сонирхолтой бөгөөд Флорида дахь гэртээ онгоц газардах хувийн зурвастай гэнэ. Тэрбээр Үндэсний нисэхийн өдрөөр 30 мянган футын өндөрт авсан сельфи зургаа оруулан “гайхуулдаг”
Тэрбээр 2002 оноос хойш Австралийн “Кантас” агаарын тээврийн компанийн элчээр ажиллаж байгаа аж.