Италийн “Kiton” брэндийн 2400 фунт стерлингийн үнэ бүхий захтай цамцыг ганган хүрэмтэй хослуулсан Путин “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд 200 мянган хүн цуглуулжээ. Тэрбээр тус иргэдэд хандан Украин руу довтолж буй нь бүх оросын “үнэт зүйлс”-ийг хамгаалах зорилготой гэж хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хаки ногоон өнгийн футболкаараа алдартай болсон бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт цэнгэлдэх хүрээлэнгийн цугларалтад 10 мянган фунтын үнэтэй “Loro Piana” хүрэмтэй оролцов.
Путин 8800 фунт стерлингийн үнэтэй “Blancpain Grande Date Aqua Lung” хар цагны шүтэн бишрэгч бөгөөд түүний өмссөн 605 паундын үнэтэй “Loro Piana” илгэн пүүз нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.
Нэгэн шүүмжлэгч твиттер хуудастаа “Оросын ард түмэн дэлгүүрт хоол идэхийн төлөө тэмцэлдэж байх хооронд Путин 1.5 сая рублийн үнэтэй “Loro Piana” хүрэм өмсөн оросуудад хандан үг хэлэв” гэж бичжээ. Үг хэлэх үеэр Путины биеийн хэмжээ харьцангуй том байсан нь түүнийг цувны доор сум нэвтэрдэггүй хүрэм өмссөн гэх таамаглал дэвшүүлэв. Мөн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд цугларсан 200 мянган хүн дотор хууль бусаар мөнгө авсан, эсвэл албан хүчээр цуглаанд оролцсон хүмүүс байсан гэх мэдээлэл таржээ.
Зеленский саяхан АНУ-ын Конгрессын хурал дээр цахим бичлэгээр оролцов. Тухайн үед нэгэн цагт Бүгд найрамдах намаас сенатчаар нэр дэвшиж байсан эдийн засагч Питер Шифф твиттер хуудастаа “Цаг үе хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ Ерөнхийлөгч костюмтай байдаггүй гэж үү?” гэж ёжлон жиргэжээ.