Өнгө бүр өөр өөрийн энерги агуулдаг бөгөөд хүний сэтгэл зүй,эрүүл мэндэд янз бүрээр нөлөөлөн үйлчилж байдаг.Түүний хүний амьдралд бүхэлд нь нөлөөлдөг нөлөөллийг мэдсэнээр хүн бүр амьдралаа сайн тал руу нь чиглүүлэх боломжтой юм.
Өнгө тус бүр биеийн тодорхой нэгэн чакратай холбоотой ба мөн өөр өөр булчирхай,дуу авиан 7 ноттой холбогдож байдаг.Бидний эргэн тойрон орчин болон хувцас эдлэл зэрэг нь амьдралын өдөр тутмын салшгүй нэг хэсэг байдаг.Бид өөрөө мэдэхгүйгээр өнгөний нөлөөн дор өөрийн сэтгэл санаа,эрүүл мэнд,ирээдүйгээ бүтээж байдаг юм байна.Иймээс эргэн тойронд байгаа аливаа нэгэн өнгийг хайхрахгүй байж болохгүй нээ.Өнгө тус бүрийн онцлогийг мэдсэнээр түүнийг өөртөө ашигтайгаар хэрэглэх боломжтой юм.
УЛААН өнгөний нөлөөлөл
Улаан өнгө- хүний сэтгэл зүйд “сэргээх” нөлөө үзүүлдэг.Доод чакраны өнгө бөгөөд галын өнгө,амьдралын өнгө,хайрын өнгө,хүслийн өнгө юм.Маш хүчтэй энерги агуулдаг бөгөөд хүнийг идэвхтэй болгож өдөөдөг.Залхуу хүнийг ч хөдөлгөх маш өндөр нэвтрэх чадварыг агуулдаг.Улаан өнгө-хлорик темпераментийн бэлэг тэмдэг юм.Улаан өнгөний энерги зүрх,уушигний үйл ажиллагааг дэмждэг ба хүнийг идэвхтэй,хөгжилтэй,яриасаг болгодог.Энэ өнгө нь сул дорой.залхуу болон цусны цагаан бөөм түүнтэй төстэй өвчнөөр шаналж байгаа хүмүүст тустай.Ийм хүмүүс их хэмжээгээр улаан өнгийн хувцас өмсөх,орчноо улаан өнгөөр тохижуулах,хүнсэндээ улаан өнгийн жимс ногоо хэрэглэснээр сэтгэл санаа нь дээрдэн эрүүл мэндэд нь ашиг тустай нөлөө үзүүлдэг.
Хэрэв хэт их улаан өнгө ихэдсэнээс уур хүрэх,огцом авир илэрвэл багасгах нь зүйтэй.
УЛБАР ШАР өнгөний нөлөөлөл
Улбар шар-өнгө нь хүний мэдрэлийн системд маш эерэг сайн нөлөөлж түүнийг бэхжүүлдэг ба ходоодны үйл ажиллагааг дэмжиж хоол боловсруулалтыг сайжруулдаг,бөөрний өвчин,шээсний хөөсрөлт,элэгний өвчин эдгэхэд тусалдаг,булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог ашиг тустай.Сангвиник зан характерийг илэрхийлдэг бөгөөд нарны бэлэг тэмдэг болж,сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг.
НОГООН өнгөний нөлөөлөл
Ногоон өнгө-байгальд хамгийн их тааралдах,дунд чакранд хамааралтай өнгө юм.Дундаж өнгөнд тооцогдох ба флегматик зан характерт тохирдог.Хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх ба ялангуяа бронхит,нүдний өвчнүүд,бодисын солилцоо алдагдахад,чихрийн шижин өвчний үед,үе мөч үрэвсэх,хамрын үрэвсэлт өвчний үед эдгэхэд тусалдаг.Энерги нь дарамтыг арилгаж,сэтгэл санааг тайвшруулан,сэтгэл ханамжийг авчирдаг.
ЦЭНХЭР өнгөний нөлөөлөл
Цэнхэр өнгө-сэрүүн өнгө,цэнхэр тэнгэр шиг хязгааргүй тайван амгалан байдлыг илэрхийлдэг.Меланхолик зан характерт тохирдог.Хамар хоолойн өвчний үед эерэг нөлөө үзүүлнэ.
ХӨХ өнгөний нөлөөлөл
Хөх өнгө-хөргөж тайвшруулах өнгө.Эрүүл мэндэд мөн л сайнаар нөлөөлнө.Цагаан мах эргэх,арьс төлжүүлэх,цус тогтоох,үрэвслүүдийг эмчлэхэд сайн нөлөө үзүүлдэг.Хүний сэтгэл санааг тайвшруулж,тэсвэр хатуужил авчирдаг.
НИЛ ЯГААН өнгөний нөлөөлөл
Нил ягаан өнгө-дээд чакраны өнгө,дээд оюун ухааны өнгө хэмээн тооцогддог.Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай нөлөөлөх ба оюун ухаанд хүч өгч,бясалгал хийхэд төвлөрүүлж,сэргэх танин мэдэх баяр баяслыг төрүүлдэг.Биеийн дотоод цэвэрлэх үйл ажиллагааг дэмжиж өгдөг ба дэлүүнд сайн нөлөө үзүүлнэ.
Ийнхүү өнгөний нөлөөллийг мэдсэнээр бид амьдрал, сэтгэл санаагаа аз жаргалтай байлгаж, эрүүл мэндээ сайжруулахад ашиглах боломжтой болж байна. Вастушастрын тухай Тушкины лекцийн хэсгээс монгол хэлнээ буулгав.