Украин руу Оросын дайралт эхэлснээс хойш олон мянган энгийн иргэнд зэвсэг тараажээ. Энэ талаар Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский мэдэгдсэн байна.
Өмнө нь дайны үед улс орноо хамгаалахад энгийн иргэдийг оролцуулах тухай хууль батлагдсаныг Дотоод хэргийн сайд сануулаад, энэ хуулийн дагуу энгийн иргэд галт зэвсэг авах боломжтой болсныг онцолжээ.
“Бид улс орон даяар хэдэн мянган автомат буу тараасан” хэмээн Монастырский мэдэгджээ.
Денис Монастырскийн өгүүлснээр, Украины ямар ч иргэн улсаа хамгаалахын тулд ажиллаж байгаа, нутаг дэвсгэрийн хамгаалалт, сайн дурын бүлэглэл, орон нутгийн нэгдэлд багтсан гэдгээ цагдаагийн газарт очиж батлан, зохих зэвсэг, тэр дундаа автомат буу авах болможтой гэнэ.