ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 219 тохиолдол шинээр илэрчээ. Үүний 137 нь нийслэлд, 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд нас баралт бүртгэгдээгүй аж. Өнөөдрийн/3сарын 11/ бүртгэгдсэн халдварын тохиолдол нь өмнөх өдрийнхөөс хоёр дахин их юм. гуравдугаар сарын 10-нд нийт 120 тохиолдол бүртгэгдсэн юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 1005 байгаа бол гэрийн хяналтад 3996 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 71 нь жирэмсэн эх, 276 нь хүүхэд юм.
Вакцинжуулалтын хувьд нийт хүн амын 66.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх хоёрдугаар тунд 108 мянга гаруй хүн хамрагджээ.
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөж байгаа бөгөөд ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлэх юм.