Украины Львов хотоос манай улсын дөрвөн иргэн өчигдөр буюу 2022.02.25-ны өдөр Польшийн Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрч ирсэн талаар Гадаад харилцааны яамны зүгээс мэдэгдлээ. ГХЯ, ЭСЯ-ны зүгээс иргэдийг Польшийн хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, эх орондоо буцах хүсэлтэй 3 иргэнийг буцаах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.