Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Миний мэдэх Парламент” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.
Тус уралдаан парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, оюутан, залуучуудад парламентын боловсролын мэдлэг олгох, парламентын нээлттэй, ил тод байдлын талаарх шинэ чиг хандлага үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.