УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:
Өнөөдрийн байдлаар /02.24/ нийт нутгийн 80,6 хувь нь зудын нөхцөл байдалтай, үүнээс 21,8 хувь нь төмөр зуд, 25,9 хувь нь цагаан зудархуу нөхцөл байдалтай байгаа ба 2,9 сая мал хоргодоод байна.
Малчдад дараах зүйлс тасалдаад буй нь хүндрэл бэрхшээл болоод байна гэжээ.
- Өвс тэжээл
- Хоол хүнс
- Түлээ, түлш
- Эрүүл мэндийн тусламж
Нийт 22 ААН байгууллагын 1,039,826,214 төгрөгийн мөнгөн тусламжийн хандив, 562 сая төгрөгийн эд материал, 1,6 тэрбум төгрөгийн хандив тусламж цугларсан.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F100064357072177%2Fvideos%2F1363429697659724%2F&show_text=false&width=560&t=0