Энэ сарын 18-н буюу маргаашаас нэгдүгээр сарын 31-н хүртэл улсын дугаарын ТЭГШ СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргаад буйг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлсэн.
Тэгш, сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаас гадна хязгаарлалтын хүрээг тэлж байгааг ч мэдээлсэн боловч захирамж эцэслэн гараагүй, зохицуулалтын талаарх мэдээллийг зарлаагүй байсан юм.
Маргаашаас хэрэгжинэ гэх шийдвэр нь өмнөх өдрийн 18:00 цагаар эцэслэгдээд байна.
Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон юм. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бол бүсчлэлд өөрчлөлт орох аж. Замын хөдөлгөөний ачаалал, нөхцөл байдалд өөрчлөлт гарвал мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн уг шийдвэрийг цуцалж болох талаар захирамжийн төсөлд тусгасан байна.