Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчдын асуудлаар хэвлэлийн хурал хийж, тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалаар 70 гаруй ажилтныг үндэслэлгүй халсан хэмээн мэдээллээ.
Тодруулбал, өвчтэй хэмээн эмчийн магадлагаатай байсаар эргээд ажилдаа орох гэхэд халагдсан байсан, уул уурхайн салбарт 33 жил ажилласан ч ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн, 100 гаруй хүнийг шалгуургүй ажилд авсан, нэг хүний үзэгний үзүүрээр уурхайчид амьдралаа шийдүүлэх ёсгүй, уурхайчдын эрхийг хамгаалах цаг ирсэн, дараагийн БЭТ томилохдоо УИХ, ЗГ анхааралдаа авахыг шаарджээ.
Мөн заримыг нь ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр халсан ч тушаал дээр түүнийг нь дурдаагүй гэх зэрэг ойлгомжгүй зүйлс байсан гэв.
Өнөө үеийн Монгол Улсын иргэдийг, 1991 онд батлагдсан ЗГ-т бүрэн эрх олгох тухай хуулийг буюу БНМАУ-ын хуулиар ажлаас халах үндэслэл болгож буй нь өөрөө хууль бус юм гэлээ.
Халагдсан гэх нийт 70 гаруй ажилтнууд болон дээрх иргэдийн мэдээллийн талаар ЭТТ ХК-ийн албан ёсны байр сууриас тодруулан хүргэх болно.