Омикроны шинж тэмдэг: Шинэ хувилбарын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?
Омикроны шинж тэмдгүүд нь өмнөх омгийнхоос өөр байж болно. Гэсэн ч Ковид хэвээрээ л байгаа учир хүндрэл өгч болно.
Омикроны тархалтын толгой эргэм хурд нь Америкчуудыг Ковид-19-ийн талаарх мэдлэгтээ эргэлзэхэд хүргэв.
Хэдийгээр олон зүйл тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд вакцин хийлгэсэн, хийлгээгүй болон Ковидын халдвар авсан хүмүүст энэхүү хувилбар хэрхэн нөлөөлдөг талаар ойлголттой болж эхэлж байна. Жишээлбэл, омикронд өртсөн хүмүүс илүү хурдан өвдөж, бусад хувилбаруудаас ялгаатай шинж тэмдгүүд илэрдэг байна.
Омикроны шинж тэмдэг юу вэ?
Хойд Каролина дахь “Atrium Health Wake Forest Baptist”-ийн халдварт өвчний мэргэжилтэн, вакцин судлаач доктор Катерин Похлинг хэлэхдээ эдгээр нь омикроны гол шинж тэмдгүүд гэжээ. Үүнд:
• Ханиалга
• Ядрах
• Хамар битүүрэх, нус гоожих
• Хоолой өвдөх
• Толгой өвдөх
Өмнөх хувилбаруудаас ялгаатай нь амт, үнэр алдагдах нь ховор тохиолддог гэж эмч нар хэлж байна.
Нэмж дурдахад эдгээр нь залуус, эрүүл чийрэг түүнчлэн бүрэн вакцин хийлгэсэн хүмүүст ч халдварлаж болно.
Теннесси мужийн Нашвилл дахь Вандербилт их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний мэргэжилтэн доктор Уильям Шаффнер “Хэрэв та вакцин хийлгэсэн бол, ялангуяа нэмэлт тун хийлгэсэн бол омикрон илүү хөнгөн халдвар үүсгэх хандлагатай байна” гэжээ.
Үнэхээр ч вакцинд хамрагдаагүй нэг хүн омикроны улмаас нас барсан гэх мэдээлэл ирсэн. Хьюстоны албаны хүмүүс 12-р сард вакцинд хамрагдаагүй 50 гаруй насны эрэгтэй вирусын халдвар авч нас барсан гэж мэдэгдсэн.
Вакцин хийлгэсэн боловч нэмэлт тун хийлгээгүй хүмүүсийн түгээмэл шинж тэмдэг нь нэмэлт тун хийлгэсэн хүмүүсээс илүүтэйгээр ханиалгах, халуурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж Нью-Йорк дахь яаралтай тусламжийн дэлхийн эрүүл мэндийн газрын захирал Др.Крейг Спенсер хэлэв.
Омикрон нь хүндрэх үү?
Омикрон нь өмнөх хувилбаруудын адил уушгины гүнд нэвтэрч чаддаггүй болохыг нотлох баримтууд гарч ирсэн байна. Хонг Конгийн Их Сургуулийн цахим хуудсанд нийтэлсэн судалгаагаар омикрон нь уушгинд хүндээр тусдаггүй ч амьсгалын замын дээд хэсэгт илүү хурдан үрждэг болохыг тогтоожээ.
Ийм байдлаар омикрон уушгины хатгалгаа гэхээсээ илүү бронхит шиг үйлчилж магадгүй гэж Нью-Йоркийн Лонг Айленд дахь Норт Шор их сургуулийн эмнэлгийн Сандра Атлас Басс зүрхний эмнэлгийн хүнд тусламж үйлчилгээний захирал доктор Хью Кассиер хэлэв.
“Ихэвчлэн цочмог бронхиттай өвчтөнүүд амьсгал давчдах шинж илрэх нь бага байдаг. Харин ханиалгаж, цэр ялгаруулах нь түгээмэл” гэж тэр хэлэв. “Уушгины хатгалгаатай өвчтөнүүд амьсгал давчдах, ерөнхийдөө бронхитыг бодвол илүү ядрах шинжтэй байдаг.”
CDC-ээс хийсэн жижиг судалгаагаар Ковидтой байсан ба дараа нь омикроноор дахин халдвар авсан хүмүүс вирусын анхны халдварын үеийнхээс бага шинж тэмдэг илэрч болохыг тогтоожээ.
Омикроноос гадна дельта хувилбарын халдвар бөгөөд томуугийн тохиолдол нэмэгдсээр байгаа учраас өвчнийг өөрөө оношлох бараг боломжгүй юм.
Омикроны шинж тэмдгүүд хэр хурдан эхэлдэг вэ?
Халдвар авсан хүнд шинж тэмдэг илрэх хугацаа нь өмнөх хувилбаруудаас илүү богино буюу бүтэн долоо хоногоос гурван өдөр, бүр түүнээс бага ч байж болох юм.
Илүү их судалгаа шаардагдах боловч омикроны хувилбар гэх мэт маш халдвартай вирусын инкубацийн хугацаа богино байх нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Эцсийн эцэст түүний зорилго бол аль болох олон хүнд аль болох хурдан халдварлах явдал юм.
Нас, эрүүл мэндийн суурь асуудал, вакцинжуулалтын байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааран инкубацийн хугацаа богино эсвэл урт байж болно гэж Жонс Хопкинсийн Анагаах Ухааны Сургуулийн мэдээгүйжүүлэгч, хүнд эмчилгээний эмч, доктор Анита Гупта хэлэв.
Шинж тэмдгүүд хэр удаан үргэлжлэх вэ?
Ихэнх өвчтөнүүдэд шинж тэмдэг 3-5 хоног үргэлжилдэг байна.
“Эдгээр өвчтөнүүдийн ихэнх нь вакцин хийлгээгүй үед миний харсан 10-12 хоногийн турш шинж тэмдэг илрээгүй” гэж тэр хэлэв. Мөн тэрээр хэлэхдээ вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад вакцин хийлгэсэн хүмүүсийн шинж тэмдэг илүү богино, хөнгөн байна гэжээ.
Вакцин хийлгэсэн хүмүүсийн эмнэлэгт хэвтэх хугацаа нь ихэвчлэн богино байгаа.
“Вакцин хийлгээгүй өвчтөнүүд эрчимт эмчилгээний тасагт орох мөн эмнэлэгт хэвтэх магадлал өндөртэй бөгөөд илүү хүндээр өвдөж байгаа” гэж Хойд Каролинагийн Вэйк Форестийн Анагаах Ухааны Сургуулийн халдварт өвчин, хүнд эмчилгээний эмч, доктор Райан Мэйвс хэлжээ.
Хэзээ Covid-ийн шинжилгээ өгөх ёстой вэ?
Инкубацийн хугацаа богино байх магадлалтай тул халдвар авсан хүнтэй холбоо тогтоосноос хойш 72 цагийн дараа шинжилгээнд хамрагдахыг Вандербилтын Шаффнер зөвлөжээ.
Ерөнхийлөгч Жо Байдены эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи ч мөн санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Омикрон нь урт хугацааны Ковид болж болох уу?
Омикроны талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ хувилбар нь бага зэргийн тохиолдлын үед ч урт хугацааны Ковид үүсгэж болзошгүй юм.
Урт хугацааны шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд Ковидын халдвар авснаас хойш хэдэн сарын дараа ядаргаа, зүрхний хэмнэл алдагдах болон бусад шинж тэмдгүүд илэрч болно. Энэ нь тахлын эхний давалгааны үеэр тохиолдсон бөгөөд дельта давалгаагаар дамжин Ковидийн урт удаан хугацааны асуудлуудыг дагуулсаар байна.
CUNY-ийн Ли хэлэхдээ, “Бид энэ хувилбарын талаарх мэдээлэл батлагдах хүртэл өмнөх хувилбаруудын адил зүйлийг хийж чадна гэж таамаглах ёстой” гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч өмнөх судалгаагаар вакцинжуулалт нь Ковид удаан хугацаагаар өвчлөх эрсдлийг эрс бууруулж чадна гэдгийг харуулж байна.
Омикроны талаар бид хэр санаа зовох ёстой вэ?
CDC-ийн сүүлийн үеийн таамаглалын дагуу омикрон хувилбар нь АНУ-ын дээжийн 95 орчим хувийг эзэлж байгаа бол дельта хувилбар үлдсэн хэсгийг бүрдүүлж байна.
Хүнд өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд вакцинд хамрагдаж, дархлаажуулах нэмэлт тун хийлгэхийг мэргэжилтнүүд уриалсаар байна.
Эх сурвалж: NBC News